Орон нутагт
Гал түймрийн дуудлага нэмэгджээ
  Увс /МОНЦАМЭ/. Он гарсаар тус аймагт гал түймрийн 104 удаагийн дуудлага бүртгэгдсэний зонхилох хувь нь иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан объектын гал түймэр байна. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал өндөр үзүүлэлт аж. Үүнээс гадна цаг үеийн нөхцөл байдлын хувьд хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эхэлсэнтэй холбоотой угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн обьектын гал ихээр гарах, иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил, гэр орон байраа шатаах, гэр оронгүй болох зэрэг эрсдлийг дагуулдаг тул үүнд хүн бүр сэрэмжтэй байх шаардлагатай байна.
16 цаг