Увс
Гал түймрийн дуудлага нэмэгджээ
  Увс /МОНЦАМЭ/. Он гарсаар тус аймагт гал түймрийн 104 удаагийн дуудлага бүртгэгдсэний зонхилох хувь нь иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан объектын гал түймэр байна. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал өндөр үзүүлэлт аж. Үүнээс гадна цаг үеийн нөхцөл байдлын хувьд хүйтэрч, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эхэлсэнтэй холбоотой угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг аймгийн ОБГ-аас анхаарууллаа. Пийшингийн буруу галлагаа, хэт галлах, үнс нурмаа ил задгай асгах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн обьектын гал ихээр гарах, иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил, гэр орон байраа шатаах, гэр оронгүй болох зэрэг эрсдлийг дагуулдаг тул үүнд хүн бүр сэрэмжтэй байх шаардлагатай байна.
16 цаг
“Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурал болно
  Увс /МОНЦАМЭ/. Аймгийн залуучуудын өмнө тулгамдсан асуудал, аймаг орны хөгжилд залуу хүн бүрийн оролцоо ямар түвшинд байгаа, гарц шийдлийг нь тодорхойлох, энэ асуудлаар залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсох зорилгоор “Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурлаар залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судлаж гаргасан тоо баримт судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загварыг бий болгох юм байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын холбооны Увс аймаг дахь салбартай хамтран "Увсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хийх гэж байна. 
6 өдөр
“Найрсаг гэр бүл-21” арга хэмжээг зохион байгуулж байна
 Увс /МОНЦАМЭ/. Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа, архины хамаарлаас шалтгаалсан гэр бүлийн тэнцвэргүй байдал гэх мэт тоочоод байвал гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулсан олон хүчин зүйлс байх болжээ. Иймд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн гишүүн бүрт эерэг хандлага төлөвшүүлэх зорилго бүхий “Найрсаг гэр бүр-21” арга хэмжээг энэ сарын 28-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ. “Найрсаг гэр бүл-21” арга хэмжээ нь халуун ам бүлээрээ хайрыг бүтээе, халамж хайраа нэмье, гэр бүлдээ цаг гаргая, дурсан хөөрцгөөе гэсэн эерэг уриалгыг нийгэмд дэвшүүлэн нас боловсрол, хөрөнгө орлого харгалзахгүйгээр бүхий л хайраа гэр бүлдээ цогцлоож, хайраа бататгах, гэр бүлийн харилцаагаа дээшлүүлэх, хүсэлтэй гэр бүлийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг уулзалт, сургалт суртачилгаа, нэвтрүүлэгийг хийх аж.
9 өдөр