Монгол бахархлын өдөр Монголын Үндэсний музей ажиллана

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-11-03 11:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 08-нд тохиож буй. Эл өдөр Монголын Үндэсний музей 09.00-16.30 цаг хүртэл ажиллана. 


Засгийн газраас энэ жил пүрэв, баасан гарагт дараалан бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан билээ. Энэ өдөр тус музей иргэддээ түүх, дурсгалын үзмэрүүдээ сонирхуулах юм.   Үнийн хувьд том хүн 8000, оюутан 2500, хүүхэд 1000 төгрөг байна. Харин баасан гарагт ажиллахгүй, бямба гарагт 09.00-16.30 цагт ажиллаад ням гарагт амрах аж.

Монголын Үндэсний музей нь Монгол нутаг дахь хүний амьдралын түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримтат материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэлгэн үзүүлэх, сурталчлах таниулах үйл ажиллагааг байнга явуулах үүрэг бүхий, ашгийн төлөө бус, соёлын байгууллага юм. 

Холбоотой мэдээ