Сэтгүүлч Хашоггийн аллагын хэрэгт Саудын Арабын засгийн газрыг буруутгажээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-11-03 11:56:31

АНКАРА. /BBC/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагын хэрэгт Саудын Арабын засгийн газрыг буруутгасан тухай мэдэгдлийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган анх удаа хийжээ.


Тэрбээр “Washington Post” сонинд өгсөн ярилцагадаа тэмдэглэхдээ, “Хашоггийг хөнөөх тушаалыг Саудын Арабын засгийн газрын өндөр албан тушаалтнууд өгсөн гэдгийг бид мэдэж байна” гэжээ.


Гэсэн хэдий ч Туркийн төрийн тэргүүн Турк-Саудын Арабын найрсаг харилцааг онцлон тэмдэглээд, тус улсын хаан Салманыг энэ хэрэгт оролцоогүй хэмээн найдаж байгаа гэж хэлсэн байна.


Ж.Хашогги нь өнгөрсөн 10 дугаар сарын 2-нд Истанбул хотод суугаа Саудын Арабын Консулын газарт амиа алдсан юм.


Туркийн мөрдөн байцаагчдын мэдээлснээр, сэтгүүлч цөллөгдсөн байсан бөгөөд Туркийн иргэнтэй удахгүй гэрлэх гэж байгаатайгаа холбогдуулан бичиг баримт бүрдүүлэхээр Консулын газарт орсны дараа боомилуулсны улмаас амиа алдсан аж. 

Холбоотой мэдээ