Уран жолоодлогын шилдгүүд тодров

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-11-05 15:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Авто баазаас 2018 оны Уран жолоодлогын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулж шилдгүүдээ тодруулжээ.

Тус авто баазад мэргэжлийн ур чадвар болон бусад шалгуурыг хангасан цагдаа-жолооч нар үүрэг гүйцэтгэдэг. Тэднээс 30 орчим жолооч уг тэмцээнд оролцож мэдлэг боловсрол, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон юм. Техник үйлчилгээ, засварын хэлтсийн засварын механик, цагдаагийн ахлах дэслэгч Г.Энхбаатар, Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Батхуяг нар тэргүүн байрт шалгарч алтан медаль хүртсэн байна.



Дэд байрт Ашиглалтын нэгдүгээр хэсгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч B.Мөнхдаваа шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Гуравдугаар байрт цагдаагийн ахлах ахлагч Г.Энхбаатар, тусгай байрт цагдаагийн дэд ахлагч Ц.Гансүх нар шалгарч ажил мэргэжилдээ чадварлаг алба хаагчид болохоо батлан харуулжээ.

Холбоотой мэдээ