Эв нэгдлийн өдрийн баярын арга хэмжээнүүдэд 3 сая гаруй хүн оролцжээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-06 15:09:54

МОСКВА. /ТАСС/. Энэ сарын 4-нд болсон Эв нэгдлийн өдөрт зориулсан баярын арга хэмжээнүүдэд Орос улс даяар 3,2 сая гаруй хүн оролцжээ.


Баярын арга хэмжээнүүдийг зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар, Москва хотод болсон арга хэмжээнд 775 мянган хүн,  Санкт-Петербургт 119 мянга, Ростов мужид 139 мянга, Новосибирьт 105 мянга, Свердловын бүс нутагт 74 мянган хүн тус бүр оролцсон байна.


Оросын дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волкийн өмнө нь мэдэгдсэнээр, Эв нэгдлийн өдөр Орос улсад 2000 орчим баярын арга хэмжээ болжээ. Олон нийтийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажилд дотоод хэргийн яамны 17 мянган ажилтнаас гадна Үндэсний гвардын цэргийн албан хаагчид, хувийн харуул хамгаалалтын байгууллагын ажилтнууд, олон нийтийн сайн дурын бүлэглэлүүдийн төлөөлөгчид оролцсон байна.  

Холбоотой мэдээ