МАН-ын бүлэг Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-11-06 19:03:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцсэн байна.

Бүлгийн зүгээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзснийг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэв.

Мөн Ш.Раднаасэд гишүүн, “Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэнэ. Дараагаар нь УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд гарсан алдаа, дутагдалтай холбоотойгоор Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээсэн. Харин хууль, хяналтын байгууллагын хяналт, шалгалтад саад болох, хөндлөнгөөс нөлөөлөх зүйл байхгүй. Тиймээс заавал бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлсэн” хэмээв.

Холбоотой мэдээ