Нагоя ордны цамхгийг засварлахад 400 жилийн настай мод ашиглана

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-07 12:18:57
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /NHK/. Японы төв нутгийн Нагоя хотын бэлгэ тэмдэг болох Нагоя ордны цамхгийг сэргээн засварлахад 400 гаруй жилийн настай нарс модыг ашиглахаар болжээ.


Хотын зөвлөл ордны цамхгийг модоор хийх төлөвлөгөөг гаргасан бөгөөд “Takenaka” корпораци уг ажлын загварын гаргах гэрээг байгуулжээ.


Харин уг бүтээн байгуулалтад ашиглах модоор улаан нарсыг сонгож, Японы Иватэ мужийн Ошү хотоос авахаар болсон байна. Энэхүү мод нь 400 гаруй жилийн настай 20 гаруй метр өндөр бол модны хамгийн бүдүүн хэсэг нь нэг метрийн диаметртэй юм.

Холбоотой мэдээ