С.Нарангэрэл зээ нарынхаа хамтаар тохилог орон гэртэй боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2018-11-07 16:14:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” жилийн ажлын хүрээнд Мөрөн сумын иргэн С.Нарангэрэл болон түүний өнчин гурван зээд туслах “Нэг мянга нэг гэр бүлийн аз жаргал” сайн үйлсийн аяныг өрнүүлсэний үр дүнд С.Нарангэрэл зээ нарынхаа хамтаар орон гэртэй болж, тохь тухтай амьдрах боломж бүрдлээ.



Аяны хүрээнд төрийн 76 байгууллагын албан хаагчид сайн дураараа нэгдэж 2.580.000 төгрөгийн хандив цуглуулжээ. Мөн Гэрэлт ирээдүй, Хариуцлагатай манлайлагч клубын залуус хамтран нэгэн гэр бүлийг дулаан гэр орон өөрийн гэсэн газар, хашаатай болгож түлээ түлш, тавилга гээд иж бүрнээр тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.

С.Нарангэрэлийн охин хүнд өвчний улмаас бурхан болж гурван хүүхэд нь үлджээ. Тэд “Өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд түр сууж байсан гэрээ эзэнд нь буцаан өгснөөр орох оронгүй болж тулж түших ах дүүгүй тэрээр гурван өнчин хүүхэдтэйгээ айлаар хоног төөрүүлж байсан бол ийнхүү сайхан сэтгэлт залуус Статистикийн хэлтсийн хамт олны хүчээр  өөрийн гэсэн орох оронтой болсондоо маш их баярлаж байна” гэж С.Нарангэрэл хэлж байлаа.

                                                                                 

Холбоотой мэдээ