Багийн иргэд халуун усны газартай боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2018-11-07 16:12:16

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын III багт халуун усны газар ашиглалтад орлоо. Барилгын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар "Миний Сайншанд" ХХК гүйцэтгэж "Чандмань-Илч" ОНӨ ХХК-д хүлээлгэн өгсөн юм.

Халуун ус Лхагва-Ням гарагт 13:00-21:00 ажиллаж Даваа, Мягмарт амарна. Халуун усны ашиглалт хамгаалалтыг Сайншанд сумыг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ороннутгийн өмчид компани хариуцан ажиллах аж.

Халуун усыг аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор бүтээн байгуулжээ.  Сайншанд сумын гуравдугаар баг нь 5000 гаруй хүн амтай гэр хороолол давамгайлсан газар юм.

Холбоотой мэдээ