Армийн албан хаагч тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үеэрээ амь үрэгджээ

Дэлхийн мэдээ | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2018-11-07 16:52:10

ИСЛАМАБАД. /Xinhua/. Лхагва гарагт Пакистаны армийн албан хаагч газарт булсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох үеэрээ амь үрэгдсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Афганистантай хил залгаа оршдог Мохманд дүүрэгт явуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох ажиллагааны үеэр ахмад Зархам Фареед амь үрэгдсэний зэрэгцээ багийн гишүүд хүнд бэртсэн байна.


Аюулаас хамгаалах хүчний хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, алслагдсан бүс нутгуудад тэсрэх бөмбөг булдаг хэрэгт террорист “Талибан” бүлгийн босогчдыг ихээхэн буруутгадаг бөгөөд дээрх харамсалтай хэрэг гарсан бүс нутгийг босогчдоос ангижруулсан байсан ба босогчдын олонхи нь амь үрэгдсэн бол цөөн хэсэг нь Афганистан руу дүрвэн зугтсан аж. 

Холбоотой мэдээ