ИТХ-ын Тэргүүлэгчид зарим асуудлыг хэлэлцэхээс татгалзжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-11-08 16:52:36

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн тухай, Ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн тухай, Хөрөнгийн тухай, аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Х хуралдааныг зарлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урамшуулал олгох тухай зэрэг асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн Х хуралдааныг зарлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд урамшуулал олгох тухай тогтоолын төслийг баталж, ойн талаар баримтлах бодлогынг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийн тухай холбогдох байгууллагад тэмдэглэлээр үүрэг, чиглэл өгсөн байна.

Мал аж ахуйн талаар баримтлах аймгийн бодлогын хэрэгжилтийн тухай, хөрөнгийн тухай асуудлыг хэлэлцэхэд холбогдох салбарын удирдлага, мэргэжилтэн нар байхгүй, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал аваагүй зэрэг үндэслэлээр хэлэлцэхээс татгалзаж дараагийн хуралдаанд оруулахаар хойшлууллаа гэж аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ