Автомашины улсын дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2018-11-08 11:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-аас амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж заасны дагуу Монгол бахархлын өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.


ШУА-ийн болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тогтоосон бөгөөд 2012 оны Ерөнхийлөгчийн 4 тоот зарлигаар бүх нийтээр амрах, их эзэн хааны ойг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэх болсон. Уг тэмдэглэлт өдөр энэ сарын 8-9-нд тохиож байна. Тиймээс иргэд баярын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний шинэ дүрмээ чандлан сахиж соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалав.

Холбоотой мэдээ