Чансаа өндөр хүчит 128 бөх зодоглоно

Монголын мэдээ | Спорт
ariunbold@montsame.mn
2018-11-08 12:12:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Буянт-Ухаа” спортын ордонд өнөөдөр 14.00 цагт чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан болно.

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм. Хүчит бөхийн барилдааны нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлнэ.

Сонирхуулахад өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

Холбоотой мэдээ