“Хаан цэцэн Зурхайч” тууль хайлж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2018-11-08 13:15:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Богд хааны ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд өнөөдөр 11 цаг 40 минутаас “Хаан цэцэн Зурхайч” туулийг хайлж байна.

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан хайлж буй уг туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч А.Балдандорж хайлж байна. Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай аж. Туулийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг бөгөөд завсарлагаанаар язгуур урлагийн тоглолт болох бөгөөд хоол цайгаар үйлчлэх юм.

Холбоотой мэдээ