Эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг Тайванийн багт ялагдаж тэмцээнээ дуусгав

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.mn
2018-11-09 15:06:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тажикстан Улсад олимпийн эрхийн төлөөх хөлбөмбөгийн урьдчилсан шатны тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг тэмцээнээ дуусгав.

Сингапур, Филиппин зэрэг Азийн шилдэг багтай нэг хэсэгт багтсан манай шигшээ баг эхний тоглолтоор Тажикстан улсын багт 4:1 харьцаатай хожигдож, дараагийн тоглолтоор Сингапурын шигшээ багтай тоглож 2:2 харьцаатай тэнцсэн. Харин өчигдөр болсон хэсгийн 3 дахь тоглолтоор Тайванийн багт 9:0-ээр хожигдож тэмцээнээ дуусгав.

Холбоотой мэдээ