Дэлхийн шилдэг дарс үйлдвэрлэгчдийн амталгаат үзэсгэлэн болж байна

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-11-09 16:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг дарс үйлдвэрлэгчид Улаанбаатар хотноо цуглан Нарны гүүрний урд байрлах WW Center”-т өнөөдөр “Wine expo” амталгаат үзэсгэлэн нээв.

"World Wine" дарсны төрөлжсөн дэлгүүрээс зохион байгуулж буй тус үзэсгэлэнд дэлхийд алдартай дарс үйлдвэрлэгчдийн мастерууд түүнийг борлуулагч ААН, сонирхогч, цуглуулагчдад  брэнд бүтээгдэхүүнээ сурталчлан, дарсны талаар мэдлэг өгч байна. 


Нийт 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарс болон 50 гаруй нэр төрлийн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний танилцуулгыг хийв. Мөн дэлхийн 10 орны тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчийн 18 дарсны мэргэжилтэн хүрэлцэн ирж сургалтууд зохион байгуулах аж. Тухайлбал, "Domaine Clavel", "Frexienet", "Piccini", "Label 5", "Deakin Estate" зэрэг алдартай дарс үйлдвэрлэгч, тэдгээрийн төлөөлөл оролцож байна. Дарсны амталгаа хийхээс гадна олон энтертайнмэнт арга хэмжээнүүд байгааг зохион байгуулагчид дуулгав.

Арга хэмжээнд Клавел Клайре, Петер Кинбак, Минха Чен Ли, Шон Шорт зэрэг дарсны мастерууд мэдлэг олгох "Мастер Класс" сургалт явуулна. Мастер класс ангийн сургалтад хамрах хүний тоо хязгаартай бөгөөд төлбөр нь 1 өдрийн 20 мянган төгрөг байх аж. Харин энгийн сургалтууд үнэ төлбөргүй хичээллэнэ. Үзэсгэлэн маргааш үргэлжилнэ.




Холбоотой мэдээ