erdenebat@montsame.mn
2021-05-15 23:19:29
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ном нь олон төрөл ангилалтай байдаг. Мэдээллийн ба номын сангийн шинжлэх ухаанд номыг сонин, сэтгүүл цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг. Хэвлэлтийн өмнө алдаа мадгийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэх шаардлага гардаг. Түүнийг зарахын тулд хэвлэдэггүй. Ийм  учраас аль болох өртөг хямд байх ёстой болдог аж. Ном  нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ.Техник, технологийн хөгжлийн төвшин дээшлэх явцад гарч ирсэн цахим бүтэцтэй номыг электрон ном гэж нэрлэжээ. Эдгээр нь номыг өнгөн тал, харагдах өнцгөөс нь өгсөн тайлбар бололтой. Ном энэ хэлбэр (гадаад үзэмж)-ээ олохын тулд урт замыг туулжээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсон тэр үеэс ном бий болох эх суурь тавигджээ. 
23 өдөр