erdenebat@montsame.mn
2021-06-13 04:34:49
Хөдөлмөрийн хөлс болон амьжиргааны доод түвшин
Түвшин тогтоосныг бүс тус бүрээр нь авч үзвэл , Баруун бүс (Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) 190 мянга 700, Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон) 194 мянга 300, Төвийн бүс (Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дархан- Уул) 187 мянга 100, Зүүн бүс( Дорнод, Сүхбаатар, Хэнтий) 187 мянга 600, Улаанбаатар 217 мянга 900 төгрөг гэж тогтоожээ. Энэ  үзүүлэлт  2018 онд Баруун бүсэд 178 мянга, Хангайн бүсэд 182 мянга 600, Төвийн бүсэд 175 мянга 600, Зүүн бүсэд 174 мянга, Улаанбаатар хотод 198 мянга 600 төгрөг байжээ. Түүнийг  2019 онтой харьцуулахад, Баруун бүсэд 12.7 (7.2 хувь) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.7 (6.4 хувь) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.5 (6.6хувь ) мянган төгрөг, Зүүн бүсэд 12.8 (7.8%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 19.3 (9.7хувь)  мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. 
869 өдөр
“Гишүүн чөлөөлөх хуулийн төсөл”
УИХ-ын дарга нь институцийн хувьд зөвхөн хурал зохион байгуулдаг “спикр” биш. Түүнд хуулиар бусадтай хуваалцахгүй олон эрх, үүрэг хамааруулдаг. Ийм учраас УИХ-ын даргад хуулийн дархлаа олгосон юм билээ. Гэтэл шинэ хуулиар түүнийг нь харгалзан үзэхгүйгээр  байр суурийг нь (институцийн хувьд) ганхуулах анхны алхам хийлээ. Хууль хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл өргөн барихад гарын үсэг цуглуулна. Энэ тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүнийг чөлөөлөгдсөн УИХ-ын даргын  оронд сонгодоггүй байх улс төрийн шинэ соёлыг бий болгох хэрэгтэй болов бололтой. Ийм ёс зүйн хязгаарлалт хийхгүй бол урьд өдөр нь “спикр”-ийг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурчихаад, маргааш нь түүнийг чөлөөлөх тогтоолын төсөлд УИХ-ын даргын хувьд гарын үсэг зурах бусармаг үйлдэл гарч ирнэ.
873 өдөр
Гишүүний “мөнгө” гэсэн бохир тодотгол
Төсвийн тэнцвэржсэн орлогын 670 тэрбум нь уул уурхайгаас орсон байна. Харин 1,3 их наяд төгрөг буюу төсийн орлогын 70 орчим хувь нь бусад салбараас оржээ. Энэ нь сүүлийн 20 орчим жил үргэлжилсан төсийн орлогын өсөлт уул, уурхайн түүхий эд зэс, нүүрсний үнийн өсөлтөөс бүрддэг гэсэн  монголчуудын хэвшмэл ойлголтыг эвдсэн үйлдэл болжээ. Эдийн засгийн идэвхжил явсан нь энхүү өсөлтийн амин сүнс нь байсан гэнэ. "Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтоор 2018 (2017) онд 600 гаруй мянган иргэн 78 тэрбум төгрөг авсан, харин 2019 (2018) онд 808 мянга гаруй иргэн 120 тэрбум төгрөг авна. Энэ бол эдийн засагт идвэхжил явагдсныг харуулах жишээ" хэмээн Сангийн сайд талбарлажээ.Тэр үнэн биз. Түүнээс гадна улсын төсөвт дарамт болж байсан өндөр хүүтэй, богино хугацаатай арилжааны зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлд шилжүүлж хэмнэлт гаргаж чадсан гэнэ. Улсын төсвийн зарлагыг энэ мэт олон хэлбэрээр хэмнэсэн, төсөвт тодотгол хийгээгүй. Төсөвт тодотгол хийгээгүй байх шийдэл нь салбар, сангуудыг анхнаасаа  тооцоо төлөвлөлтөө үнэн зөв хийхэд нөлөөлсөн гэж   Сангийн сайд нэмэлт тайлбар хийсэн байна. Хэмнэлт хийх нь хуримтлалтай болохын урьдчилсөн нөхцөл гэж үзэх явдал байдаг. Энэ өнцгөөс харвал эдийн засагт гарсан хэмнэлт, ирээдүйн хуримтлал бий болох суурь тавигдлаа гэсэн ойлголт олон нийтэд төрүүлэх нь ойлгомжтой.
876 өдөр
Гацаанаас гарц руу
Чуулган хуулийн төслийг хэлэлцэнэ гэж өнгөрсөн долоо хоногт дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус байнгын хороо баасан гариг (2019 оны нэгдүгээр сарын 11-нд)-ийн 23 цагт хэлэлцээд, энэ долоо хоногийн пүрэв гаригт чуулганд оруулахаар төлөвлөжээ. Төслийг хэлэлцэж байгаа байдлаас харвал гишүүдийн байр суурь харилцан адилгүй байна. Д. Хаянхярваа гишүүн “УИХ-ын даргыг чөлөөлчихөөд энэ хуулийг хүчингүй болгох хэрэгтэй”, Л. Оюун-Эрдэнэ гишүүн “ хууль батлагдахаас өмнө УИХ-ын дарга өргөдөл өгнө гэдэгт найдаж байна. Нэг хүнд зориулж хууль баталж болохгүй”, гэж хэлж байх жишээтэй. Харин гишүүн Ж. Мөнхбат “парламентын засаглалтай орны хувьд УИХ-ын дархлааг хадгалахын тулд УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг 39 гишүүн өргөн мэдүүлдэг, шийдвэрлэхдээ  3/2 буюу 51 гишүүний саналаар чөлөөлдөг заалт оруулах ёстой” гэж хэлж байна. Үүнээс өөр байр суурьтай гишүүд ч байгаа биз. Ерөнхйлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг  гишүүд УИХ-ыг гацаанаас гаргах нэг гарц мөн гэж үзсэн тул хэлэлцэн батлах магадлал өндөр байгаа бололтой.
881 өдөр
Тогтоол болон журам
Нийгмийн даатгалын сангаас 392,5 мянган хүн тэтгэвэр авдаг. Тэтгэвэр цаашаа цэргийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  гээд салдаг. Харин ахмад насны тэтгэвэрийг 282,5 мянган иргэн авдаг. Тэдний 80 хувь нь бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ, 280 мянган төгрөг авдаг юм билээ. Арилжааны банкнуудаас 280 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад настны нэг сарын зээлд (70 хувьд) 196 мянган төгрөг ногдоно.  Ийм тэтгэвэртэй ахмад настан таван сарын хугацаатай зээл авлаа гэхэд, 980 мянган төгрөг болно.  Зээлийн хүүд  26 мянга 500 төгрөгийг шууд суулган авна. Харин гар дээр нь 953 мянга 500 зуун төгрөг очно. Зээл авсан таван сарын хугацаанд ахмад настан сар бүр банкнаас 84 мянган төгрөг авна. Ингэж өр , орлогын харьцааг 70:30 болжээ. Энэ бүхнийг энэд авч үзэж байгаа нь эрх бүхий албан тушаалтан  буюу төв банкныхан иргэдэд ташаа мэдээлэл тараасан гэж ойлгож болно.
883 өдөр
Шинэ жилийн үдэш
Ер нь өнгөрсөн зууны 30-аад онд  монголчууд  олон ээдрээтэй зүйлтэй нүүр тулгарчээ. Ялангуяа хувь хүний амьдралд хар толбо болон үлдсэн бараан үйл явдлыг мартаж болохгүй. Шинэ жил манай улсад нэвтрэн орж ирэх дээ хар бараан үйл явдалтай "нүүр тулсан" байх жишээтэй. Тодруулбал их зохиолч Дашдоржийн Нацагдорж (1906-1937 он) амьдралтай  холбон  авч үзье. Тэрбээр  1926- 1929 онд  Зөвлөлт холбоот улс (ОХУ) ХБНГУ-д суралцсан ардын хувьсгалын дараагийн анхны сэхээтнүүдийг нэг гэдгийг бид сайн мэднэ. Харин европоос тээж ирсэн ёолкийг тэрбээр 1931 оны 12 дугаар сарын 31-нд гэр бүл, найз нөхөдийн хүрээнд тэмдэглэжээ. Энэ үйл явдлын дараа баривчилган шоронд орсон байх жишээтэй. Бараан мөртэйч гэсэн энэ үйл явдал  1930-аад онд манай улсад шинэ жил тэмдэглэж эхэлсэн болохыг гэрчлэх баримт юм. Баримт цаашаа үргэлжилнэ.
894 өдөр
Малын өсөлтөд нөлөөлдөг ган зуд
Монгол мал сүүлийн жилүүдэд жилд дунчаар  5-6   саяар өсч байсан  гэж ойлгож бас  болно. Түүнийг урьд жилүүдийн малын тооллогын дүнгээс хараарай.  Тухайлбал 2015 онд 55 сая 957 мянга 600 толгой малтай  байсан аж. Харин  2016 онд 61 сая 549 мянга 236 толгой малтай болсон байна.  Малын цэвэр өсөлт нь тэр жил  таван сая 924 мянга 436 тоо, толгойд хүрчээ. Гэтэл 2018 оны мал тооллогын урьдчилсан дүн гарахад, 2017 оныхоос ердөө 244 мянгаар 700-аар мал өслөө. Өнгөрсөн жил хорогдсон мал (2 сая216 мянга 47), хүлээн авсан төл (2017 оныхоос 2 саяар дутуу) нийлээд  дөрвөн  сая гаруй байж болохоор байна. Хэрэв ийм хэмжээний мал хорогдож, цөөн төл хүлээж аваагүй цаг сайхан байсан бол монгол мал урьдын адил өсөх (5 саяар)  магадлал өндөр байсан аж. Зуны ган, өвлийн зуд  мал бага (244мянга 700)-аар  өсөхөд хүчтэй нөлөө үзүүлж байгааг эндээс  харж болох байна. Энэ бол мал аж ахуй байгалиас хараат хэвээрээ байгааг харуулсан бодитой тоон баримт.
898 өдөр
УИХ гишүүд бүгд бие даагчид болох уу
Монгол төрийн албан тушаалыг  60 тэрбум төгрөгөөр наймаалцахыг завдсан учир  УИХ-ын даргатай хариуцлага тооно гэж нэр бүхий гишүүд (33-ын бүлэг) хэлдэг. Ийм тодотголтой болсон хэсэг гишүүд нөгөө талаа ЖДҮ-ийн сангаас Засгийн газрын зарим гишүүн бага хүүтэй зээл авч жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хохироосон хэмээн хэлэх юм. Энэ байр суурин дээр нэгдсэн гишүүдийг (32-ын бүлэг) гэж нэрлэсэн байх жишээтэй. УИХ-ын даргыг ороогоод байгаа 60 тэрбумын тухай асуудал тодорхой нэр бүхий улс төрчдийн харилцан яриа, асууж, тодруулах хэлбэрээр бичигдсэн соронзон бичлэг нийтэд ил болсноос үүдэлтэй. Энэ бичлэг УИХ-ын 2016 оны ээлжит сонгууллийнн төгсгөлөөр зарим хэсэг нь нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн билээ. Улмаар  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр бүрэн эхээрээ нийгмийн сүлжээгээр тарсан байдаг. 
904 өдөр
Махны салбарын эерэг дүр төрх
Тус салбарынхан  2018 оны эхний 11 сарын байдлаар 43,2 мянган тн  мах экспортолжээ. Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүний экспортыг 50 мянган тн-д хүргэх зорилт тавьжээ . Энэ зорилтын хэрэгжилт оны эхний 11 сарын байдлаар 88 хувьтай байна. Харин 2018 оны эцэст бүрэн биелэх боломжтой гэж ХХААХҮЯ мэдээллээ. Махны экспортын орлого 104 сая ам.долларт хүрчээ. Махны экспортийн  хэмжээ өсч тавьсан зорилтод хүрэх нь. Энэ бол сайн мэдээ. Махны  гадаад зах зээлээ тэлэхийн тулд БНХАУ, ОХУ Вьетнам, Казакстан улсын өөр өөр бүс нутгуудтай  хэлцэл хийж хамрах хүрээг нь өргөжүүлэх  гэнэ Харин шинэ зах зээлд нэвтэрхийн тулд Саудын Араб, Хонконг, Узбекистан, Кувейт улстай яриа хэлэлцээр эхлүүлсэн гэж энэ салбарынхан ярьлаа. Энэ бол махны экспортын өнөөдрийн болон маргаашийн дүр төрх билээ. 
906 өдөр
Улстөрчдийн нүүдэл суудал
Эдгээр улс төрийн шийдвэр амьдралд хэрэгжих явцдаа Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхэд хүрэглээ. Ерөнхий сайдыг УИХ-ын санал хураадтад оролцсон 73 гишүүнээс 40 нь огцруулах шаардлагагүй гэж үзнээр тэр суудлаа хадгалж  үлдлээ. Харин пүрэв гаригт УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулах нүүдэл зарим гишүүд эхлүүллээ. Түүнд УИХ-ын 38 гишүүн гарын үсэг зурлаа. Мөн  УИХ-ын нэр бүхий гишүүд, УИХ-ын болон Засгийн газрын 14 давхар дээлтэй гишүүн чуулган хуралдах боломжгүй болгож байна гэж Үндсэн хуулийн цэцэд хандан  дараагийн нүүдлийг хийлээ. ЖДҮ-ийн сангаас зээл авсан  улс төрийн албан тушаалтан сайд Б. Батзориг, Монгол улсын ерөнхий Аудитор Д. Хүрэлбаатар, дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Н. Ням-Осор энэ нүүдэлд өртөн суудал сэлгэлээ. Одоо УИХ д БСШУС сайд Ц. Цогзолмаа, ЗТХ-ийн сайд сайд Я. Содбаатар нарын суудлыг сэлгэх үйл ажиллагаа хэлцэгдэж байгаа билээ. 
912 өдөр
Нийслэлд утааны гурван голомтод 198 мянга 337 өрх нүүрс түлж байна
БОАЖ сайд Н. Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд нар 2018 онй 07 дугаар сарын 16-ны А/226- А/619 тоот хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанар (утааг арилгах)-ыг сайжруулах голомтыг шинэчлэн тогтоожээ.Утааны нэгдүгээр голомт, Сонгинохайрхан дүүргийн 2,3,4,5,6,7,8,9,10,11,19,23,24, 25,26,27,28,30,31, Баянзүрх дүүргийн 2,4,5,9,17,19,20,21,22,24,27, Чингэлтэй дүүргийн 7,8, 9,10,11,12,13, 14,15, 16,17,18,19, Сүхбаатар дүүргийн 9,10,11,12,13,14,15,16,17,18,19,20, гэсэн 55 хорооны 130 мянга 706 өрхийг хамруулжээ. Харин хоёрдугаар голомтод, Сонгинохайрхан дүүргийн 1,20,21,22,32, Баянзүрх дүүргийн 8,10,11,12,13,14,16,23,28, Баянгол дүүргийн 9,10,11,20,21,22,23, Хан-Уул дүүргийн 4,5,6,7,8,9,10,11,12,13,14,16 гэсэн 33 хорооны 65 мянга 976 айл өрх гэж тооцсон аж. Тэгвэл гуравдугаар голомтод, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 1655 өрх байгаа аж. Одоогоор  нийслэлд нийт 198 мянга 337 өрх нүүрс түлж утаа “үйлдвэрлэж” байгаа юм байна. Утааны голомтыг дугаарлан тогтоохдоо 2015-2017 оны хооронд  өвлийн улиралд агаарын бохирдолыг хэмжихээр Баянхошуу, Толгойт МҮОНРТ, Зуун айл, Баруун дөрвөн замд  байрлуулсан автомат суурин харуулуудын ажиглалтын 50 хувьд утаа стантаартаас давсан байжээ. Мөн агаар дахь хүхрийн давхар исэл нэгдүгээр голомтод 10-30 дахин давсан тохиолдол удаа дараа бүртгэгдсэн гэнэ. Ийм байдал мөн утааны хоёр, гуравдугаар дугаар голомтод 2,5-8 дахин их гэж тэмдэглэгдсэн байжээ. Түүнийг үндсэлэн утааны голомтыг шинэчлэн тогтоосон талаар захирамжид дурьдсан байна.
915 өдөр
Ёс зүйн доройтолд орсон улстөрчдөд хууль үйлчлэх үү.
Тэгвэл судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 80 хувьд нь 10 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байдаг гэж эдийн засагч Т. Доржханд хэлжээ. Харин ийм үйлдвэрлэл эрхлэгчдэд  дээд тал нь 100-200 сая төгрөгийн зээл хэрэгтэй гэнэ. Харамсалтай нь ЖДҮ сангаас зээл авагч төрийн түшээдийн хувьд доод тал нь 950 сая төгрөг, тэгээд л тэрбум төгрөгөөс дээш яригдаж байна. Төрийн түшээд ийм хэмжээний зээл авч байгаа байдал нь санаандгүй үйлдлээс болж олон нийтэд ил болсон бололтой. Тэр нь шинэ сайд баг бүрдүүлэх нэрэн дор шинэ хүн ажилд авч, хуучин  хүмүүсийг нь ажилгүй болгодог  жишгээс гарсан гэх юм. Ажлаасаа халагдсан сайн эр тэднийг илчилжээ. Манайханд  албан тушаалтайгаа, ширээтэйгээ эхээс төрсөн мэт аашилдаг муу зуршил байдаг.Тэр авир ариншин энд гарч иржээ гэсэн ойлголт хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдээс харагдах юм. Хамарсалтай нь тэр эрхэмийг  ажлаас нь халаагүй бол энэ асуудал дарагдаад өнгөрөх  магадлал маш өндөр байсан юм биш үү. Энд хууль дүрэм гэж том нэр барьж худлаа “ бүлтрээд” хэрэггүй. Харин улстөрчид, УИХ-ын гишүүдийн ёс  зүйн талаар эхний ээлжинд сөхөх хэрэгтэй болов уу. 
942 өдөр
ЖДҮС жигшил зэвүүцэл
Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайханыг тус сангаас зээл авсан гэж шууглаа. Шуугааны гол эзэн “би хаанаас ч ямарч зээл аваагүй” гэдэг няцаалтыг  хийлээ. Өөрөө хэлэх нэг хэрэг. Харин энэ талаар албан ёсны ямар нэг шийдвэр одоохондоо гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллага цаашдаа энэ талаар ямар нэг шийдвэр гаргах магадлатай. Түүнийг эерэг талаас нь авч үзье. Тухайлбал Н. Баяртсайхан ЖДҮС-гаас ямарч зээл аваагүй байна гэж шийдвэр гарлаа гэж үзье. Харин ийм шийдвэр гарах тэр мөчид шуугааны эзэн аль эрт тус сангийн хамгийн том зээлдэгч “ луйварчин” болчихсон байх магадлал тун өндөр байна. Ийм нөхцөлд “сайн нэрийг хүсэвч олдохгүй муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг зүйр үг биелчихсан байх боломжтой. Ийм хор аюул байдаг учраас  монголчууд “хүн нэрээ тогос өдөө” гэж хэлж ярьж сургаж ирсэн биз. Энэ бол нэг л эрхэмийг төлөөлүүлж нэр дурьдлаа. Гэхдээ бусдад нь хамаатай гэдгийг нэр холбогдсон улс төрчид санаж явахад илүүдэхгүй болов уу. (Бага хүүтэй их зээл авсан, улс төрчид банк, банкбус санхүүгийн байгууллага (ББСБ)- аар дамжуулан мөнгө хүүлдэг болов уу гэдэг санааг иргэд илүүтэй хөндөж   байгаа тул түүний нэрийг жишээ болгож орууллаа).
949 өдөр
Нийслэлийн автобус үнэ төлбөргүй болох уу
Одоо нийслэлийн  иргэдэд   төрийн өмчийн хоёр хувийн17 аж ахуйн нэгжийн 948 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тээврийн хэрэгслийг ангилан авч үзвэл   16 залгаа автобус, 839 их багтаамжийн автобус, 33 троллейбус,  39 дунд багтаамжийн автобус , 108 микроавтобус, 808 такси  явж байна гэж нийслийн тээврийн газрын мэдээлэлд дурьджээ.  Иймэрхүү тээврийн хэрэгсэл буюу автобусаар бид хөл дүүжилж явна. Бидэнд үйлчилж байгаа тээврийн хэрэгслийн насжилтыг авч үзвэл өөр дүр төрх харагдана. Нийтийн тээрийн хэрэгсэл тус бүрийг насжилтаар нь  авч үзвэл 1-5 жил  болж байгаа буюу хамгийн залуу нь  10, түүний ах буюу 5-8 жилтэй  нь таван хувь. Хижээл настай буюу 8-10 жил  ашиглагдаж байгаа нь 48 хувь юм байна. Харин өндөр настай буюу нийтийн тээрвэрт ашиглах боломжгүй болсон   10-аас дээш жилийн насжилттай нь  39 хувь эзэлдэг тухай мэдээлэл байна. Эндээс харвал  нийслэлчүүдэд “ хөгшин”  автобус үйлчилж байгаа гэж ойлгож болно.
954 өдөр