erdenebat@montsame.mn
2021-06-13 03:40:53
Тэтгэвэрт гарах нас нийгмийн даатгалын сан
УИХ 2012 оны 9 дүгээр сард НДШ нөхөн төлөх тухай хууль баталж, хэрэгжүүлэн иргэдийг хамруулахад нийгмийн даатгалын сан (НДС)-д  37 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Тус сангаас    2015 онд 302 тэрбум төгрөг  зарцуулснаар тус сангийн алдагдал нь нэмэгдсэн аж. Жишээлбэл НДС-д 37 тэрбум төгрөг нэмэгдээд, 302 тэрбум болоод буцаад гарчээ. Зөрүү НДС-ийн буюу төсвийн алдагдал болон хувирсан байна. Энд бас өөр нэг тоон үзүүлэлтийг авч үзье.  Уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө  НДС-д төсвөөс 170 тэрбум төгрөгийн тасаас олгодог байжээ. Гэтэл 2018 онд тус санд төсвөөс 605 тэрбум төгрөгийн татаас олгосон байна. Зөрүү нь 435 тэрбум төгрөг болжээ. Цаашдаа энэ зөрүү нэмэгдэнэ. Ер нь НДС төсвөөс тасаас авдаг сан, нэг үгээр хэлбэл хөл дээрээ зогсож чадаагүй. Тус сангийн тухай олголт 1995 оны нийгмийн даатгалын салбарыг шинэчлэсэн багц хуулийн хүрээнд гарч исэн юм. Гэхдээ НДС-ын анхны хэлбэр өөрчлөгдөн, даатгуулагч бүрийн нэрийн дансанд орох ёстой мөнгийг 2000 оноос эхлэн улсын төсөвт ордог болгосон гэнэ.
967 өдөр
Төрийн тогтолцоог шударга болгоно гэдэг ч нааштай өөрчлөлт алга
Парламентаар улсын төсөв хэлцэж байх явцад хувийн хэвшлийн их, дээд сургуульд хувьсах  зардал төсвөөс олгох асуудлыг зогсоох талаар УИХ-ын гишүүн Н. Учирал “ Хувийн сургууль оюутнаас өндөр төлбөр авдаг. Ийм байхад, төрөөс хувьсах зардал олгох шаардлагагүй” гэж хэлсэн юм. Гэвч УИХ-ын гишүүний эл үгийг үл тоон шууд батлаад явуулж байсан билээ. Энэ бол их, дээд сургуулийн ард эргэлдэх их мөнгө, улс төрийг санхүүжүүлж байгаагийн нэг илрэл гэж үзэх сэжгийг иргэдэд төрүүлэх юм билээ. Иргэд хардах эрхтэй. Тэгээд ч сургуулийн санхүүжилт (төлбөр) өөр зүйлд зориулагддаг талаар Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган “турк сургуулийн сүлжээгээр олон улсад терорризмын санхүүжилт явж байгаа” тухай мэдээллийг дэлхий нийтэд зарласан билээ. Зарим улс орноос сүлжээ сургуулийн захирал, багш нар (Манай улсад ийм үйл явдал болсон. Гэхдээ хүн авч явж чадаагүй)-ыг барьсан явдал гарлаа.
1033 өдөр
Ээмэг, зүүлт, бөгжнөөс цамц хүртэлх алтан эдлэл
Грект анх удаа алтыг  санхүүгийн хэрэгсэл болгосон нь манай эрний өмнөх үед хамаарах юм байх.    1914 оны 07дугаар сарын 24-нөөс 1918 оны арваннэгдүгээр сарын 11 хүртэл  дэлхийн нэгдүгээр дайн болсон билээ. АНУ дайсагнагч талуудад зэвсэг нийлүүлснээр тухайн үеийн  алтны талыг өөрийн эзэмшилд шилжүүлжээ. Тэгвэл 1941-1945 оны хооронд болсон хоёрдугаар дайны дараа бүх   алтны дөрөвний гурав буюу 75 хувь нь тэдний гарт орж нэмэгдсэн байна. АНУ дэлхий нийтэд нэг ам.доллар 0.22 гр алттай тэнцэнэ гэж баталгаа гаргажээ. Ийм баталгаатай тул ам.доллар ямарч улсын нутаг дэвсгэрт гүйлгээнд орох эрхтэй болсон аж. Гэвч 1970 оны орчимд Швейцарь улс ам.долларыг их хэмжээгээр хуримтлуулан АНУ-д алтаар сольж авах  тулгалт хийн хүндрүүлсэн юм. АНУ ам. долларын алтан баталгааны журмыг “ алт болон бусад  активаар баталгаажина” гэж өөрчлөн  зальдаж хүнд байдлаас гарсан баримт, болсон явдал бий гэж банкны ахмад ажилтан М. Лхагважав гуай хэлж өгөв. Энэ үеэс  алтанд стандаарт тогтоон   мөнгөний бодлогын хэрэгсэл болгосон бололтой.
1035 өдөр
Мөрринчин аварга, Лувсандаш арслан болсон отгон Даншиг ба Хүрээ цам
 Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан бие хэл сэтгэл гурвыг нэгэн цогц болгон төгс хэлбэрт оруулдаг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн), агуулдаг гэж үздэг. Цамын дүр бүрийн хөдөлгөөн урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг онцлогийг илэрхийлнэ. Эдгээр хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуунд хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсаны орон сууринг чичрүүлэн доргиох, хураах эвдлэх санааг харуулдаг. Харин харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ дээшлэх тусам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог учиртай юм байна.
1046 өдөр
Нийгмийн даатгалын санд 614 мянган иргэн шимтгэл төлж 380 мянган ахмад тэтгэвэр авдаг
Нийгмийн даатгалын сангийн  орлого  2018 оны эхний хагас жилд  1,2 их наяд төгрөг болсон аж. Түүнийг 2017 оны мөн үетэй харьцуулж үзвэл 200 сая төгрөгөөр өсчээ. Тус сангийн орлого тодорхой хэмжээгээр өсөхөд, нийгмийн даатгалын  салбарын эрх зүйг шинэчлэх хүрээнд 2017, 2018 онууд УИХ-аас батлан гаргасан багц хуультай холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал нийгмийн даатгалын санд даатгуулагч, ажил олгогчоос төлдөг шимтгэлийг нэг хувиар нэмсэн. Энэ шинэтгэл 2020 он хүртэл үргэлжилнэ. Нөгөө талаар тэтгэвэрт гарах насыг 2018 оноос эхлэн жил бүр гурван сараар нэмлээ. Түүнийг дагаад нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх 20 жил, 2037 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдэнэ. Эмэгтэй хүн 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгож байсан бол энэ онд 55  нас гурван сартай болж байж тэтгэвэр тогтоолгоно. Тэгвэл эрэгтэй хүн 60 нас гурван сар  хүрч тэтгэвэртэй болох   эрх үүснэ. Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гардаг насны   зөрүү тэтгэвэрийн шинэчлэлийн хүрээнд  арилж 2037 он  хүртэл үргэлжилнэ. Түүнээс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа 25 жил болох юм .  
1052 өдөр
Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг
Долдугаар сарын 15-аас эхэлсэн энэ зуны үерийн гол цөм нь Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбатар хот байсан  гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Эдгээрээс гадна Баян-Өлгий аймагт гамшиг болжээ. Гамшгийн голомтод 600 гаруй хүн ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж орон гэргүй болсон иргэдийг Өлгий сумын сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулан дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.   Баян-Өлгий аймагт 2016 онд үер бууж 2,2 тэрбум төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирч байсан аж. Түүн дээр түшиглэн тус суманд /аймгийн төв/ 30 км үргэлжлэх үерийн далан барих шийдвэр гагажээ. Далан барих ажилд 2018 оны төсөвт 570 сая төгрөг суулгасан. Түүгээр үерийн далангийн зураг төсөл хийж тендерийг зарлаад байгаа. Харин 2019 оны улсын төсөвт даланг бариж гүйцээх  таван тэрбум төгрөг сууна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г. Ариунбаяр ярьж байна.  
1057 өдөр
Морины хүүхэд хүүхдийн байгууллага даатгалын компани
Хотын хүнч гэж юу байх вэ, хотын хүн гэдэг бол малаасаа хөндийрсөн монголчуудын үр сад л даа. Суурин амьдрал нүүдэлчдийн амьдралд орж ирсэнээр гарч байгаа шинэ үзэгдэл юм даа. Монгол наадам дээр тогтож байгаа их хотын сүүдэрч гэж үүнийг хэлж болно. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар  унаач хүүхдүүдийн (унаач хүүхэд гэж юу байх вэ дэ морьны хүүхэд гэсэн монгол үгийг жигшүүлэг бохир хэллэг) цахим бүртгэлийн системийг нэвтрүүлсэн гэнэ.  Энэ систем нь хүүхдийн гэрийн хаяг, сургууль, анги, уралдаанд оролцсон амжилт, бэртгэл, гэмтэл болон уяачдын мэдээллийг давхар бүртгэдэг. Уг системд өнгөрсөн онд 1500 хүүхэд бүртгүүлсний 70 хувь нь хөлсөөр морь унадаг гэсэн судалгаа гарсан аж. Мөн энэ жил морины  хүүхдийн хамгаалалтын хувцасны стандартыг шинэчилсэн бөгөөд 110 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.
1070 өдөр
Боловсрол мэргэжил хоёрын огтлолцол
Улсын хэмжээнд 83 МСҮТ-д үйл ажиллагаа явуулж байна. Түүний  49 нь бие даасан, 19 нь коллеж, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяанд байна. МСҮТ-д 2017-2018 онд 36 мянган суралцагчид суралцжээ. МСҮТ-ийн байдлыг ажиглахад гол төлөв хоол үйлдвэрлэл, оёдол, мужаан, гар урлал гэсэн уламжлалт ойр зуурын мэргэжлээр сургадаг. Харин техник технологийн нарийн мэргэжил олгох нь цөөхөн юм билээ.  ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн МСҮТийн багш Н. Ганболд “Манай сургуульд ерөнхий боловсорлын дунд сургууль төгссөн хүүхэд орж суралцвал цаашдаа ШУТИС-д ороход маш хялбар болно гэж мэргэжил олгодог сургуулиа нийтэд танилцуулж   байна. Түүний  хэлж байгаагаас харахад, эхлээд мэргэжилтэй болно. Дараа нь дээд  боловсролтой болдог  уламжлалт тогтолцоо тэнд хэрэгжиж байгаа бололтой. Тэрбээр цааш нь өөр мэргэжилээр их дээд сургууль төгссөн залуучууд техникийн нарийн мэргэжил эзэмших гэж манай МСҮТ-д элсэх болоод байгаа гэж  хэлсэн юм. Эндээс эхлээд дээд боловсорлтой болчихоод дараа нь нарийн мэргэжил эзэмшихээр   МСҮТ-д суралцаж байгааг мэдлээ. Энэ бол шинэ мэдээ. Ийм санаачлагыг цааш нь хөгжүүлэх шаардлагтай гэж хэлж болно.
1084 өдөр
Нүдэнд харагдан гарт баригдах Таван толгой
Тус компаний гүйцэтгэх захирал Б. Ганхуяг “ 2018 онд 1,2 их наяд төгрөгийн борлуултат хийхээр төлөвлөсөн. Харин эхний таван сард 770 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна. Үлдсэн саруудад төлөвлөгөө давж 1,4 их наядад хүрэх болов уу гэсэн төсөөлөлтэй болоод байна. Компани 2017 онд 461 тэрбум төгөргийн ашигтай ажилласан. Энэ мөнгийг хувьцаа эзэмшигч 2 сая 511 мянган иргэнд хуваагаад үзэхэд нэг хүнд 30 орчим мянган төгрөг ногдохоор байгаа юм. Энэ оны ашгийг ирэх 2019 онд тараахад ногдол ашиг өнгөрсөн оныхоос давах нь урьдчилсан тооцоо гарсан” хэмээн ярьсан байна. Монгол Улсын 2 сая 511 мянган иргэн гэдэг маань бидний нэрлэж зашиснаар 1072 ширхэг хувьцааг хэлж байна. Энэ хувьцаанаас ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Засгийн газарт борлуулах замаар, оюутанууд сургалтын төлбөр төлөх хэлбэрээр ашгаа хүртээд байгаа аж. Харин 2012 оноос хойш төрсөн хүхдүүд одоогийн байдлаар хараахан хувьцаа эзэмшээгүй байгаа гэнэ.
1093 өдөр
Эмийн хөнгөлөлт эмийн сангуудыг тойрсон хэрүүл
Харин Монгол Улсын  иргэн бүр эрүүл мэндийн даатгал (ЭМД)-д албан журмаар заавал даатгуулах үүрэгтэй гэж хуульчилсан байна. Энэ нь эрүүл мэндийн даатгалыг сайн дураараа төлнө гэсэн ойлголт байхгүйг би, чи, та бидэнд сануулж байгаа эрх зүйн ойлголт гэнэ.  Эрүүл мэндийн даатаглын сангаас хөнгөлөлттэй эм олгохоос гадна хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяаны эмчилгээ, өндөр өртөгтэй мэс засал гээд томоохон үйлчилгээ авч болдог сайн талтай. Энэ талын үйлчилгээ авч байгаа өвчтнүүдээс одоохондоо гомдол гараагүй байгаа  гэж эмийн салбарынхан хэлж байна.  Ер нь даатгуулагч даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд хоёр сая төгрөгийн даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой.  Харин  өвдөхгүй, тусламж үйлчилгээ аваагүй тохиолдолд таны миний даатгал гэр бүлээс нь хэн нэг нь яаралтай өндөр өртөгтэй хагалгаанд орох болвол тэр гишүүнд шилжүүлэн  ашиглах хувилбартай хуульчилжээ. 
1106 өдөр
Ерөнхий сайдын хэлсэн үг Засгийн газрын гаргасан шийдвэр
Монголчууд чих нүд хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэж хэлдэг. Тэгвэл томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хийж бүтээх тэгэхдээ “хүний нүдэнд харагдаж гарт баригдтал хийх”   хоёрын хооронд түүнээс бага зай гаргаж чадвал үр дүн өндөр гарах магадлалтай. Иргэдийн хувьд өнөөдөр гарсан шийдвэрийн үр дүнг маргааш  нэхдэг муу заршилтай. Түүнийг тосон авч хөөрөгдөх бэлэн бааз  суурь манайд элбэг. Энэ бүхнийг даван туулж Засгийн газар гаргасан шийдвэрийнхээ  ард нь гарна. Харин энэ бүхний ард гарсан байхад тэдний улс төрд байх орон зай тэлж  иргэд, хувийн хэвшлийнхний  төрд алдарсан итгэл, сэтгэл сэргэнэ.   Засгийн газар  хийж бүтээнэ гэдгээ хэллээ. Хийж бүтээхээ хэлэлцэж шийдвэрлэх нь хийх ажлын 50 хувь нь болдог  гэдэг. Энэ өнцгөөс харвал засаг 2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх  ажлынхаа талыг амьжуулсан юм  биш үү.  
1114 өдөр
Улсын хэмжээнд 409 мянган га талбайд үр тариа тарина
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого хэмээх баримт бичгийг 2015 онд УИХ-ын 104 тоот тогтоолоор баталсан байдаг.Бодлогын баримт бичгийн гурав дугаарт газар тариалангийн талаар хүрэх түвшинг маш тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал  эдийн засгийн үр ашигтай, хөрсний үржил шимд ээлтэй таримал, сортыг нутагшуулах, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон ирээдүйтэй, баталгаажсан таримлын үрийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн үрээр хангах, үр, сортын тариалан, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлнэ. Ингэхийн тулд усны хайгуул, судалгаанд тулгуурлан гадаргын болон бороо, цасны усыг хуримтлуулах, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлнэ гэхчилэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр  заасан аж.
1119 өдөр
Улирлын урамшуулал багшийн гар дээр...
Сүхбаатар дүүргийн 2-р сургууль 100 багштай гэнэ. Багш нар нь 45- 60 хувийн нэмэгдэл авсан гэж ахлах ангийн сургалтын менежир Чулуун хэллээ. Харин тус дүүргийн 3-р сургуулийн  80 багшийн үнэмлэхүй олонхи нь  60 хувийн урамшуулал авсан байна. Улирлын урамшуулал багш нарт олгохоор улсын төсвөөс 28 сая төгрөгийг 3-р сургуульд  олгосон байна. Багш нарт  өндөр хувийн урамшуулал олгосон тул захиргааны болон үйлчилгээний бусад ажилтнуудад  мөнгө нь хүрээгүй гэнэ. Энэ бол багшийн улирлын урамшууллын эргэн тойрон дахь үйл явдлын өчүүхэн хэсэг нь болов уу. Багшийн болон салбарын ажилтнуудын улирлын урамшууллын эх үүсвэр нь төсвөөс гадна, аймаг, нийслэл сум, дүүргийн  Засаг даргын нөөц хөрөнгөөс гарах учиртай байжээ. Харин тус сургуульд нийслэл, дүүргийн засаг дарга нар энэ сарын 9-ний байдлаар нөөц хөрөнгөнөөсөө дэмжлэг үзүүлээгүй байгаа аж. Тэднээс мөнгөн дэмжлэг ирвэл үлдсэн ажилтнууд урамшууллаа авна.
1128 өдөр
Багшийн тэмцэл, сурагчийн хөгжил
 Зөвлөмжид боловсролын чанар сул байгаа  суурь шалтгааныг тодруулахын тулд  системийн судалгаа хийх, сургуулийн зураглалыг шинэчлэн гаргаж,  сургалтын орчныг  сайжруулах, бүх түвшинд ойлголтоо жигдлэх шаардлага байна. Нэмэгдэл хөлсийг багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнгээр, харин цалингийн нэмэгдлийг нийт багш нарт аливаа шалгуургүйгээр олгох,  үндсэн  цалинг нэмэх боломжийг яаралтай судлан шийдвэрлэх шаардлагатай.   Мөн багшийн илүү цагийг  7 хоногийн 19 цагаас илүү заасан хичээлийн цагаар хязгаарлахгүйгээр амралтын өдөр, оройн цагааар ажилласан цагийг үнэлгээжүүлэх хэрэгтэй  байна. Үүнээс гадна ангид нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч байгаа багшид нэмэгдэл олгох, тусгай сургуульд 2-3 хавсарсан бэрхшээлтэй хүүхэд суралцах нь элбэг болсон тул тухайн сургуулийн багш нарын цалинг нэмэх  хэрэгтэй гэж дурьджээ.
1132 өдөр