ОХУ-аас БНХАУ-д нийлүүлж буй байгалийн хийн хэмжээ нэмэгдэв
Бээжин /МОНЦАМЭ/.
Хятадын
Үндэсний газрын тос, байгалийн хийн дамжуулах сүлжээ группийн /Pipe
China/ мэдээлснээр, энэ оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар,
Хятад-Оросын зүүн чиглэлийн
байгалийн хий дамжуулах хоолойн хий дамжуулах хүчин чадал өдөрт 28.8 сая
шоо
метрт хүрч, Хятадын хойд нутгийн айл өрхүүд болон үйлдвэрүүдийн
хэрэгцээг
хангаж байна.
13 өдөр