Тойм
“Ариун цэврийн өрөөний өдөр” хийгээд “нүхэн жорлон”
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн суултуурын байгууллагаас 2001 оноос  жил бүрийн 11 дүгээр сарын 19-ний өдрийг “Ариун цэврийн өрөөний өдөр” болгон тэмдэглэж байхаар болжээ. Дэлхийн нийтэд 2.5 тэрбум хүн суулт уур хэрэглэдэггүй гэсэн албан ёсны тоо баримт байдаг аж.  Суултуургүйн улмаас физиологийн шаардлагаар бохироо гадагшлуулдаг ил задгай газарт нэг тэрбум гаруй хүн амьдардаг гэсэн тооцоо гарчээ. Тэдгээрийн  ихэнх нь Африк, Ази тэр дундаа Энэтхэгт 600 сая хүн байдаг гэнэ. Хүний өтгөн шингэн дээр суусан ялаа гэх мэт жижиг шавьж, бие зассаныхаа дараа гараа угаалгүй хоол идэх нь үхэл дагуулсан аюулын гол шалтгаан ч болдог хэмээн үзсэн байна. Энэ бол дэлхий нийтийн хэмжээнд гаргасан тоо баримт манай улсын хувьд энэ талаар арай өөр тоо баримт гардаг юм байна.
16 өдөр