Хөвсгөл аймагт дархлаажуулалт эхэллээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 5788 хүн тун вакцин ирж өнөөдрөөс дархлаажуулалт эхэллээ. Тус аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell нэртэй вакцин ирсэн бөгөөд эхний ээлжид Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг онцгой нөхцөлд ажиллаж байгаа байгууллагын алба хаагчдад хийж байна.
1 өдөр