Ярилцлага
Телеки Кристина: Түүхэн баримтын бүртгэлийг цахимжуулах ажил хийж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. XXI зуун гарсаар Унгар улс дахь монгол судлал улам өргөжиж, судалгаа шинжилгээний ажил хүрээ тэлсээр байгаа билээ. Хэл бичиг, түүхийн ухаан, соёл судлал, угсаатны зүй зэрэг салбар ухаанаар Монголч эрдэмтдийн залгамж үе болсон залуу монголч судлаачид олноороо төрөн гарч байна. Тэдний нэг нь Телеки Кристина Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв-Ази судлалын тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг бөгөөд энэ онд Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн ба Олон улсын монгол судлалын холбооны урилгаар Монгол Улсад ирж судалгаа хийж буй юм. Дэлхийд монгол судлал үүссэний 200 жилийн ой тохиож буйтай холбогдуулан монгол судлаач залуу эрдэмтдийн төлөөлөл болсон түүнтэй уулзаж ярилцлаа.
106 өдөр