ХЭҮК-ын Орхон аймаг дахь салбарт 105 гомдол иржээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-11 11:01:02
oyuka_hu@yahoo.com

Хүний эрхийн үндэсний комиссын / ХЭҮК/ Орхон аймаг дахь салбарт энэ оны эхний 11 сарын байдлаар давхардсан тоогоор 105 иргэн ханджээ

Үүнээс хүний амьд явах эрхтэй холбоотой нэг, хөдөлмөрлөх эрхтэй 15, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй холбоотой 6 гомдол иржээ. Мөн эд мөнгөний тусламж авах 4, гэр бүл цуцлалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой таван гомдол иржээ. Ер нь тус комисст ирж буй нийт гомдлын дийлэнх нь хүний нэр төрд халдсан, хөдөлмөрлөх эрх зөрчигдссөн гэдэг шалтгаантай байдаг гэж Хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь ахлах мэргэжилтэн Ё.Эрдэнэболд хэллээ. Орхон аймагт Хүний эрхийн үндэсний комиссын хоёр мэргэжилтэн ажилладаг.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ