Зарцуулсаныхаа дараа төсвөө тодотгож байна хэмээн шүүмжлэв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-11 11:05:15
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 2016 оны төсвийг батлахдаа ИТХ-ын төлөөлөгчдийн саналыг тусгаагүй, Аудитын газрын дүгнэлтийг үгүйсгэж зарлагыг нэг тэрбум төгрөгөөр хэмнэх боломжийг алдсан.

“Эрдэнэт” сангийн үлдэгдэл 200 сая төгрөгийг зарцуулсаныхаа дараа тодотгосон, 2016  оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өргөн мэдүүлээгүй тул буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж АИТХ дахь МАН-ын бүлэг үзжээ. Иймд АИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд дээрх асуудлаар хүсэлт хүргүүлсэн гэж МАН бүлэг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Энэ сарын 13-д хуралдсан АИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр МАН-ын бүлэг дээрх шалтгааны улмаас төсөв батлах санал хураалтад оролцоогүй юм. Иймд энэ талаараа иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарласан  нь энэ ажээ.

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг 10 гишүүнтэй. Тэдний найм нь гэр хорооллын багаас сонгогдсон. Гэтэл ирэх оны төсвийг баталж хуваарилахдаа МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийн саналыг тусгаагүй, тэр ч байтугай гэр хороололд хийх ажлыг Баян-Өндөр сумын ИТХ-ын шийдвэрээр шийдэх болсон нь МАН-ын гишүүдийг ялган гадуурхаж байна гэх хардлагыг төрүүлж байна гэлээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ