Сайншандын салхин паркт хөрөнгө оруулалт хийнэ

Видео
montastudio@montsame.gov.mn
2015-09-09 17:25:59

Европын хөрөнгө оруулалтын банк болон  Египт,  Дани, Финлианд улсын хөрөнгө оруулагчид Сайншандын аж үйлдвэрийн паркийн дэргэд  байгуулагдах 50 мвт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцийн  “Сайншанд”  төсөлд хөрөнгө оруулах сонирхолоо илэрхийлсэн байна. 

Хөрөнгө оруулагчид  юуны өмнө Монголын засгийн газраас хүлээх үүргийг илүүтэй сонирхожээ. Манай улсын сэргээгдэх эрчим хүчний шинэчлэн баталсан хуулиар сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифын дээд хязгаарыг тогтоож мөн үнэ тарифыг тухайн төслийн дээд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулан тогтоохоор заажээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.  “Сайншанд “ төслийн хувьд  хөрөнгө оруулагчид 120 орчим сая ам долларын санхүүжилт  хийхээр байна.  Төслийн  тооцоолсноор Сайншандын салхин цахилгаан станц  2016 оны 5 сард бүрэн ашиглалтад орсон байх юм. Уг  төслөөс гадна Айдинэр компаний хэрэгжүүлж байгаа Чойрт байгуулах 52 мвт-ын салхин цахилгаан станцийн зам засварын ажил одоогоор хийгдэж байна.  Мөн түүнчлэн Дөргөн, Тайширын усан цахилгаан станцуудын дэргэд зэрэгцээ ажиллах 5-10 мвт, Улаанбаатар хотын төвд байгуулах 15-20 мвт-ын  хүчин чадалтай нарны эрчим хүчний   станциудын төслийн  худалдах худалдан авах гэрээнүүд хийгдэхээр судалгааны ажлууд луусахыг хүлээж байгаа юм байна. Үүнээс гадна манай улс нар салхины эрчим хүч экспортлох томоохон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг Цогтцэций суманд явуулна. Ийнхүү Монгол улс ойрын хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэртэй болох гэж байна. АНУ-ын сэргээгдэх эрчим хүчний лабораторын хийсэн судалгаагаар Монгол улс жилд нар салхины 13 тероватт нөөцтэй гэж тооцсон нь Зүүн хойд Азийг хангах хүчин чадал юм.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд