Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх 22 иргэн хүсэлтээ илэрхийлжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-11 14:11:52
oyuka_hu@yahoo.com

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хууль хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Хонгорзул мэдээлэл хийлээ.

Орхон аймагт цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 700 гаруй хүүхэд бий. Хэрэв эдгээр хүүхдийг дээрх хуулийн дагуу харах үйлчилгээнд хамруулья гэвэл 50 орчим газар байгуулах хэрэгтэй гэнэ.  Хүүхэд харах үйлчилгээ нь боловсролын ямар нэг үйлчилгээ үзүүлэхгүй зөвхөн хооллож, эрүүл орчинд харах юм. Өдөрт найман цагаас илүү хүүхэд харахгүй, эцэг, эхтэй нь зөвшилцсөний үндсэн дээр тодорхой хэмжээний төлбөр авна. Энэ үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 22 аж ахуйн нэгж, иргэд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст ханджээ. Төрөөс нэг хүүхдэд сард 78 мянга 884 төгрөгийн хувьсах зардал олгох бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам одоогоор батлагдаагүй байна. Хүүхэд харах үйлчилгээнд 2-5 наснхан хамрагдана. Ингэхдээ нэг байгууллагад 5-15 хүүхэд байрлана. Нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ 2.5 метр, 5 хүүхэд тутамд нэг асрагч ажиллана.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ