Ургийн бичиг хөтлөх аргазүйн зөвлөмж өгөх багш нар бэлтгэгдлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-11 14:13:04
oyuka_hu@yahoo.com

Иргэдэд ургийн бичиг хөтлөх арга, аргачлалыг заах сургагч багш нар батламжаа гардан авлаа.

Энэ ажил Орхон аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Аймгийн Боловсрол, Соёлын газар, “Монголын ураг, удам уламжлалын холбоо” хамтран 100 гаруй хүнд дээрх сургалтыг зохион байгуулсанаас 20 нь тэнцжээ. Эдгээр сургагч багш нь иргэд, албан байгууллагын урилгаар ургийн бичих хэрхэн хөтлөх тухай заах юм.

Монголчууд эртнээс ургийн бичгээ хөтөлж, удам, судраа сайн мэддэг байсан. Гэвч уг уламжлал алдагдаад байгаа тул орон нутаг үүнд анхаарч сургагч багш бэлдсэн нь энэ аж. Ирэх жилээс олон нийтийг хамарсан олон ажил хийх бөгөөд орон нутаг санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Одоогийн байдлаар өрх бүрт ургийн бичиг хөтлөх дэвтэр тараагаад байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ