Авлигын эсрэг үйл ажиллагаагаараа Дорноговь аймаг эхний байрт шалгарчээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:31:32

Дорноговь аймаг 2015 оны  авлигатай тэмцэх төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнгээр  21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хэмжээнд  хамгийн өндөр буюу 86.6 хувиар дүгнэгдэж  эхний байрт шалгарлаа.

Энэ дүгнэлтийг  Авлигатай тэмцэх газрын  нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсан “MDS and Khanlex” ХХН, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ, “Хөгжлийн санаачилга, бодлого судалгааны төв” ТББ, “SICA” ХХК зэрэг байгууллага Авлигатай тэмцэх газрын даргын баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу үнэлж 12 дугаар сарын 10-нд  олон нийтэд мэдээллээ.

Дорноговь аймаг энэ хугацаанд авлигаас ангид байх, татвар, хил гааль, боловсрол зэрэг олон салбарт тодорхой зорилго бүхий олон нийтийг хамарсан сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулсан аж.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ