Мал тооллого үргэлжилж байна

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 00:33:47

2015 оны жилийн эцсийн мал тооллого Дорноговь аймагт үргэлжилж байна.

Тус аймгийн Иххэт суманд мал тооллогын ажлыг  нийт 17 хүн гурван ажлын хэсэг болон хуваагдаж багуудад зохион байгуулж буй бөгөөд цас их орсон учир бензин шатахуун, хөрөнгө санхүү ихээхэн шаардаж  байгаа талаар сумын Засаг дарга Х.Пүрэв ярилаа. Ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногийн Лхагва гариг гэхэд мал тооллогын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна.

Энэ өвөл тус суманд 2-3 удаа  цас  орсон хэдий ч  бэлчээр сайтай, өвс тэжээл хангалттай бэлтгэсэн  учир малчдын ихэнх нь одоогоор  отор нүүдэл хийгээгүй суурин өвөлжиж буй юм. Харин ганц хоёрхон айл зэргэлдээх Хэнтий аймгийн Галшар сумын нутагт өвөлжиж байгаа аж.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ