Улсын өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажил 57 хувьтай байна

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 18:42:35

Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Засгийн газрын 292 тогтоолын дагуу тус аймаг 3080 тн өвс, 1400 тн тэжээл бэлтгэхээр ажиллаж байна.

Үүнийг аймаг, сумдад хуваавал аймаг 380 тн өвс, 50 тн тэжээл, сумд  100 тн өвс, 50 тн тэжээл тус бүр нөөцлөнө. Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр одоогоор аймаг 217,8 тн, сум 471,6 тн өвс, 11 тн тэжээл нөөцөлж, хэрэгжилт 57 хувьтай байгаа аж.
Энэ зун аймгийн хэмжээнд зуншлага тааруу гантай байсан тул Засгийн газрын 323 дугаар тогтоолын хүрээнд Дорнод аймгаас өвс тэжээлийн дэмжлэг авч, Матад,Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Булган, Баянтүмэн зэрэг таван сумын 200 мянган га талбайд Цээл,Батсүмбэр сумын 60-аад иргэн, аж ахуйн нэгж хадланд гарчээ.

Цаг хүндэрсэн тохиолдолд хэрэглэх улсын  өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажлыг ирэх сарын 1-ны дотор багтааж дуусгах чигтэй байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд