Бизнес эрхлэгчдийг дэмжиж 20 гаруй ажил хийжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-14 09:57:20
oyuka_hu@yahoo.com

2015 оныг Орхон аймаг “Үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалтыг  зохион байгуулж “Бизнес хөгжлийн төв”-ийг нээжээ.

Мөн тасдагчны ир үйлдвэрлэх шинэ үйлдвэр нээгдсэн байна. Үүнээс гадна  “Худалдааны гудамж” байгуулах, угаалгын нэгдсэн төв барих ажлыг эхлүүлэв. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Бизнес хөгжлийн төв”-д долоон иргэн заавар, зөвлөгөө авч байгаа аж. Ингэснээр бизнесээ бие даан явуулах чадвар эзэмшсэн байна. Энэ мэт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж 20 гаруй ажил хийсэн гэж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр хэллээ.

Өнгөрсөн онд Орхон аймагт 50 гаруй үйлдвэр ашиглалтад орж байсан юм. Ингэснээр 3000 иргэнийг ажлын байраар хангажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ