“Эрдмийн сан” сургууль эрүүл мэнд, спортын заалтай боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-15 10:13:21
oyuka_hu@yahoo.com

Монголын анхны хувийн “Эрдмийн сан” сургууль 20 жилийн ойн босгон дээрээ эрүүл мэнд, спортын заалтай боллоо. Үүнийг өөрийн хөрөнгөөр барьжээ. 30х16 хэмжээтэй спорт заал гиманстик, фитнесс, бялдаржуулалтын танхимтай.  Мөн ариун цэвэр, усан сангийн өрөөтэй юм.

Тус сургууль өнгөрсөн онд эцэг, эхчүүдийнхээ дунд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан бөгөөд энэ үеэр 100 гаруй хүн спорт заалтай болох хэрэгтэй гэсэн санал хэлжээ. Орхон аймагт хувийн сургууль бүү хэл төрийн өмчийн бага сургууль ч спорт танхимгүй. Тэгвэл Монголын анхны хувийн сургууль ийнхүү эрүүл, мэнд спортын томоохон заалтай боллоо. Энэ хичээлийн жилд уг сургуульд 1-11-р ангид 80 гаруй хүүхэд сурч байна. Хорин жилийн хугацаанд 15 удаагийн төгсөлтөөрөө 700 хүүхэд төгсгөжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ