Арван мянган гаруй маркны цуглуулга гарч байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-15 10:18:51
oyuka_hu@yahoo.com

“Монголын марк сонирхогчдын холбоо”-ны Орхон аймаг дахь салбарын тэргүүн Б.Мажинбуу өөрийн цуглуулгын 10 мянга гаруй маркаараа үзэсгэлэн гаргаж байна.

Тэрээр уг үзэсгэлэнгээ аймгийн Музейтэй хамтарч  зохион байгуулж байгаа юм. Б.Мажинбуу 1970-аад оны үед марк цуглуулж эхэлсэн бөгөөд дэлхийн анхны буюу 1850 онд  гарсан Английн хатан хааны, 1924 онд гарсан Монголын анхны маркыг олон нийтэд сонирхууллаа. Мөн 10 гаруй улсын түүхэн, ховор марк олны нүдийг хужирлаж байлаа. Уг үзэсгэлэн энэ сарын 25-н хүртэл гарна. Марк нь тухайн цаг үеийн түүхийг хадгалж байдгаараа ач холбогдолтой тул хүүхэд, багачууд үзэсгэлэнг ирж сонирхох нь зүйтэй гэж аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан М.Ганцэцэг хэллээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад жилд дунджаар 10-14 төрлийн марк гардаг. . Хамгийн сүүлд л гэхэд “Адуу” сэдэвтэй марк үйлдвэрлэсэн байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ