“Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн гэрэл зургийг хүлээлгэн өглөө

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-15 10:19:51
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний түүхэн бичиг баримт үйлдвэрийнхээ архив, сан хөмрөгт эргэн ирлээ.

Үүнийг “Эрдэнэтийн анхдагчдын эрх ашгийг хамгаалах хороо”-ны тэргүүн Я.Ширэндэв олон жилийн хайгуул, судалгааны үндсэн дээр цуглуулсан нь энэ юм. Тэрээр 1964 оноос эхтэй бүхий л бичиг баримтыг цуглуулсан байна. Тухайлбал, 1964 онд Чехийн геологчдын хайгуулын ажлын тайлан, тооцоо, үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орох үе хүртэлх бүтээн байгуулалтыг харуулсан гэрэл зураг, цаасан эх багтжээ. Нийт 1040 гэрэл зураг, 3800 гаруй хуудас бичгийн эх сурвалжийг Я.Ширэндэв “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд хүлээлгэн өглөө. Эдгээр бичиг баримтыг цуглуулахад 13 жил эрж, хайсан гэж Я.Ширэндэв онцолсон юм. Мөн зарим чухал бичиг баримтыг 2009 онд ОХУ-ын арбитрын баталгаа гаргуулж Монгол Улсын архивт хадгалж байсан ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ