1000 ботгоны баяр тэмдэглэнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 12:20:46

Дорноговь аймгийн Мандах сум 1000 ботгоны баяраа шинэ он гармагц зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуучин нийгмийн үед 10 гаруй мянган тэмээ тоолуулан “Мөнгөн ботго”, “Мөнгөн буйл” зэрэг улс аймгийн нэр хүндтэй шагналыг удаа дараа гардаж байсан тус сум эдүгээ зургаан мянга гаруй тэмээтэй. Өнгөрөгч онд 1120 ботго тоолуулж аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу ботго бүрт 5000 төгрөгийн урамшуулал авч байсан бол “МАК” компанийн ботго бүрт олгодог 20 мянган төгрөгийн урамшууллыг бас авч байсан билээ.

Мянган ботгоны баярын үеэр хөөрхөн ботго, хурдан ат, сайхан хос зэрэг уралдаан зохион байгуулахаас гадна хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн худалдаа болох юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ