Дорноговийн Мандах сум малаа тоолж дуусчээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 12:56:59

Дорноговь аймгийн Мандах сум энэ оны жилийн эцсийн мал тооллогоо зохион байгуулж дуусчээ. Баг бүрт тооллого зохион байгуулах Ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд одоогоор бод богоор нь ялгаж нэгдсэн тоог гаргахаар ажиллаж байна.

“Ноднин жил манай сум 113 орчим мянган толгой мал тоолуулж байсан. Харин энэ жил малчид зуд турхан болж магадгүй хэмээн хаширлаж малаа их хэмжээгээр борлуулж буй.Тиймээс малын өсөлт бага  байх болов уу” хэмээн сумын Засаг дарга Л.Отгонбаяр ярив.

Тус суманд малын үнэ буурч ямааны бүтэн мах 30-40 мянга, бяруу 300 мянга, даага 300 орчим мянган төгрөгийн ханштай байна.Харин өвөлжилтийн хувьд сумын баруун хойд талаар цас их унасан ч өвөр хэсгээр бэлчээр сайтай байгаа тул малчид хараахан отор нүүдэл хийгээгүй байна.

Тус сум Дундговь аймгийн Өндөршил  сумтай гэрээ байгуулж  өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 2000 боодол өвс төвлөрүүлснээс  гадна  10 тонн гар тэжээлийг Улаанбаатар хотоос татан авчээ.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ