“Алтан цам” хүүхдийн урлагийн их наадамд Дорноговийн хүүхдүүд илүүрхэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 15:07:26

Боловсролын салбарт хүүхдийн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд энэ оны 11 дүгээр сард улсын хэмжээнд зохиогдсон “Алтан цам” хүүхдийн урлагийн их наадамд Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын I сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.

Гоцлол бүжгийн тэмцээнд сурагч Д.Ариунболор, Г.Анужин, Б.Түмэн-Эрдэнэ нар алтан медаль хүртсэн бол хамтлаг дууны төрөлд “Эгшиглэнт”, “Болорталст”, “Сондор” хамтлаг алтан медалийн эзэд болов. Харин гоцлол дууны төрөлд долоон мөнгөн медаль, гоцлол хөгжмөөр сурагч Д.Будхорол мөнгө, уран нугарах тэмцээнд хоёр мөнгөн медаль, нийт 20 медаль хүртсэн амжилтаар бусдыгаа манлайлсан байна.

Тэднийг багш Б.Пагмасүрэн, Ч.Ариунцагаан, Н.Чулуунцэцэг,Н.Дашжаргал нар бэлтгэн оролцуулсан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ