Дэлгэрэх суманд өвөлжилт хүндэрлээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 16:18:16

Дорноговь аймгийн УЦУОША-ны мэдээллээс харахад тус аймгийн  Дэлгэрэх суманд 10 см, Айраг суманд 7 см, Иххэт суманд 6 см,  бусад суманд 1-4 см цасан бүрхүүл тогтжээ.

Өвөлжилт хүндэрсэн Дэлгэрэх сумаас Хэнтий аймгийн Галшар суманд 38 өрхийн 5519 бод, 48909 бог, Мөнххаан суманд нэг өрхийн 28 бод, 561 бог мал, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 29 өрхийн 3374 бод, 29414 бог отроор өвөлжиж байна. Харин өөрийн аймгийн  Өргөн суманд 18 өрхийн 2280 бод, 6153 бог, Эрдэнэ, суманд хоёр өрхийн 180 бод, 1300 бог, Алтанширээ суманд 11 өрхийн 1114 бод, 14180 бог  оторлож буй нь сумын нийт малын 62,7 хувийг эзэлж буй.

Өвөлжилт хүндэрсэнтэй  холбогдуулж Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс “Малчдад туслах аян”-ыг зохион байгуулан Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумын малчдад тус бүр 50 тн, нийт 200 тн өвсний тусламж үзүүллээ.

Х.Эрдэнэбулган

 

 

Холбоотой мэдээ