“Шинэ мэдээ” сонин 1000 дахь дугаараа гаргана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-16 19:58:58
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын нийгэм, улс төр, эдийн засгийн “Шинэ мэдээ” сонин ирэх баасан гаригт 1000 дахь дугаараа хэвлэнэ.

1998 оны 11 дүгээр сарын 23-нд анхны дугаараараа гаргаж байсан эл сонин 17 жилийн дараа ийнхүү 1000 дахь дугаарынхаа баярыг тэмдэглэж байна. Тус сонин анхны дугаартаа Монгол Улсын Ерөнхий сайд агсан Наранцацрлатын Эрдэнэт хот дахь ажлын айлчлал, улс төрийн сонгуулийн дүн, танилцуулга зэрэг түүхэн үйл явдлыг мэдээлж байжээ.

“Шинэ мэдээ” сонины 1000 дахь тусгай дугаарт 17 жилийн хугацаанд ажиллаж байсан 50 гаруй сэтгүүлч, уран бүтээлчийн дурсамж яриаг нийтэлнэ. Мөн 999 дугаарын хамгийн сонирхолтой гэрэл зураг, ярилцлага, содон, сонин гарчигтай нийтлэл, мэдээ зэргийг нийтлэх ажээ. Дашрамд дурдахад, тус сонин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 30 жилийн ойд зориулж 36 нүүртэй сонин гаргаж байжээ. Тус сонины ерөнхий эрхлэгчээр С.Шаравдорж ажилладаг юм.

 Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ