Энэ сарын 22, 29-нд архи борлуулахыг зөвшөөрчээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-16 19:59:57
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу долоо хоног бүрийн мягмар гариг болон сар бүрийн 15-нд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг. Тэгвэл шинэ жилийн баяртай холбогдуулж энэ сарын 22, 29-нд архи борлуулахыг зөвшөөрчээ.

Учир нь аж ахуйн нэгжүүдийн баярын хүлээлт авалт эдгээр өдрүүдэд болох тул бизнес эрхлэгчид аймгийн Засаг даргад хүсэлт тавьсан байна. Үүний дагуу зөвхөн 22, 29-нд архи борлуулах, түүгээр үйлчлэхийг зөвшөөрсөн нь энэ ажээ. Орхон аймагт согтууруулах ундаа борлуулах болон үйлчилдэг 438 аж ахуйн нэгж байдаг юм. Захирамжийн хэрэгжилтэд аймгийн ЗДТГ-ын Хууль зүй, Хөгжлийн бодлогын хэлтэс болон Цагдаагийн газар хяналт тавина.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ