Эцэг, эхийн хүсэлтээр боловсролын байгууллагад хөрөнгө оруулалт хийж болно

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-16 20:00:52
oyuka_hu@yahoo.com

Өнгөрсөн онд Орхон аймагт сурагчаа зодсон хэргээр гурван багш ажлаасаа халагджээ. Харин энэ онд ийм хэрэг гараагүй ч багшийн ёс зүйн асуудлаар 55 гомдол ирсэн байна.

Аймгийн Боловсрол, Соёлын газрын дэргэд орон тооны бус “Багшийн ёс зүйн зөвлөл” ажилладаг. Уг зөвлөл дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг юм. Энэ жил тус зөвлөлд хандсан 55 өргөдлийн дийлэнх нь хувийн сургууль, цэцэрлэгийн багш нар мөнгө хурааж байна гэсэн гомдол эзэлжээ. Аймгийн Боловсрол, Соёлын газрын даргын 2014 оны А55 дугаар тушаалаар сургууль, цэцэрлэгийн хүүхдээс мөнгө хураах харилцааг зохицуулсан байдаг. Үүнд эцэг эхчүүд өөрийн хүсэлтээр боловсролын байгууллагад хөрөнгө оруулалт хийж болох бөгөөд ингэхдээ сургууль, цэцэрлэгийн нэмэлт дансанд хийж болох гэнэ. Харин бэлнээр болон хувийн дансанд мөнгө хийж болохгүй. Иймд энэ зарчмын дагуу дээрх гомдлыг шийдвэрлэжээ. “Багшийн ёс зүйн зөвлөл” утсаар болон бичгээр өргөдөл, гомдлыг хүлээн авдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ