Орхон аймагт өндөр настны тэтгэврийн дээд хэмжээ 1.4 сая төгрөг байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-17 12:13:12
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт 13970 иргэн өндөр настны тэтгэвэр авч байна. Тэтгэврийн дундаж хэмжээ 330 мянга бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас гавьяаныхаа амралтад гарсан тохиолдолд 1.4 сая төгрөг байна. 

Тэтгэвэр авч буй иргэдийн бичиг баримтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар өнгөрсөн сард гурван удаа шалгажээ.  Учир нь Улаанбаатар хотод нас барсан иргэдийн бичиг баримтыг ашиглан тэтгэврийг нь ашигласан тохиолдол гарсан тул ийнхүү орон нутагт шалгалт хийсэн байна. Энэ сарын байдлаар Орхон аймагт 13970 иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа бөгөөд үүнд жилд 46.6 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Мөн ажилласан жил нөхөн тооцуулах бүртгэл үргэлжилж байгаа гэнэ. Одоогийн байдлаар 16956 иргэн бүртгэлтэй бол энэ онд 354 иргэн шинээр бүртгүүлжээ. Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2015 онд 63.5  тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 55 тэрбумыг нь төвлөрүүлж тэтгэвэр, тэтгэмжид зарцуулжээ.

Харин 2.7 тэрбум төгрөгийн авлагатай байгаа гэнэ.Үүний 870 сая төгрөг нь 2006 оноос хойш үүссэн өр гэнэ. Учир нь байгууллагууд НДШ-ээс цаг тухайд нь төлөөгүйгээс болж дээрх өр үүсчээ. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2090 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдгаас 1500 нь шимтгэлээ цаг тухайд нь идэвхтэй төлдөг байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ