ӨМӨЗО-ны Цагдаагийн байгууллагын удирдлагууд Орхон аймагт айлчлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-17 12:15:20
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Цагдаагийн газарт БНХАУ-ын ӨМОЗО-ны дэд тэргүүн, нийгмийг аюулаас хамгаалах танхимын дарга Ма Минг генералаар ахлуулсан ажлын хэсэг зочиллоо.

Тэд аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж алба хаагчидтай уулзаж туршлага солилцсон юм. Эдгээр зочдыг Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис урьсан юм. Энэ онд Цагдаагийн Ерөнхий газар БНХАУ-ын Дотоодыг хамгаалах яамтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж хоёр улсын цагдаагийн алба хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулахаар болсон юм. Үүний хүрээнд дээрх уулзалт боллоо.

Хоёр орны Цагдаагийн байгууллага нь терроризмтэй тэмцэх, шинэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Үүний тулд хамтарсан сургалт, дадлагажилт зохион байгуулжээ. Тухайлбал, Эрээн хотод “Бүргэд 2015” сургалт хийжээ. Харин ирэх онд Орос, Монгол, Хятад гурван улсын Цагдаагийн байгууллагын хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ