Сайхандулаан сум гал унтраах анхан шатны нөөцийн бэлтгэлийн байртай боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2015-12-21 11:10:30

Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас баруун хойд зүгт 100 гаруй км-т байх Сайхандулаан сум гамшгаас хамгаалах, бэлэн байдлыг  хангах, онцгой байдлын үед мэдээллийг бүх нийтэд зарлах, дохио мэдээллийн үед бүх нийтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор гал унтраах анхан шатны нөөцийн бэлтгэлийн байрыг орон нутгийн төсвийн 17 сая, 818 мянган төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтад орууллаа.

Энэхүү гамшгаас хамгаалах анхан шатны нөөцийн бэлтгэлийн байр нь орон нутгийн үйлчилгээний автомашин техникийн зогсоол, хээрийн штаб, постын ажиллах нөхцөлийг хангах, нөөц хэрэгслийн бэлтгэлийг хангах, гамшгаас хамгаалах бие бүрэлдэхүүний нэг бүрийн хувцас, хамгаалах хэрэгсэл зэргээр тоноглогдсон аж. Уг байгууламж ашиглалтад орсноор  гамшгаас хамгаалах бэлтгэл ажлыг  орон нутагт нэг дороос удирдах, хүмүүст нэгдсэн мэдээлэл өгөх, цаг алдалгүй шаргуу ажиллах боломж бүрдсэн  хэмээн албаны хүн тодотгов.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ