Засгийн газрын үнэт цаасны захиалга авч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
mn_tuul@montsame.mn
2016-01-07 15:30:14

Энэ сарын 11-ны даваа гарагт хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдана.

28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 14.933 хувийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат жижиглэнгийн үнэт цаас, мөн 3 жилийн хугацаатай, жилийн 15.75 хувийн хүүтэй,  урт хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын Хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч эхэлжээ.
 Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга лхагва гарагаас дараа долоо хоногийн  даваа гараг хүртэл явагдаж, долоо хоног бүрийн мягмар гарагт арилжаа хийдэг байсан бол энэ онд долоо хоног бүрийн даваа гарагт явуулж байхаар болжээ.

Б.Туул
 

Холбоотой мэдээ