Энэ өвөл нийтдээ 105 мянган тн өвс тэжээл бэлтгэх үүрэгтэй

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 22:59:00

Улсаас  өвөлжилт хүндэрсэн үед хэрэглэх өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг 4480 тн-ыг бүрдүүлэхийг даалгасан бол аймгийн аюулгүйн нөөцөд 101.1 мянган тн хадлан бэлтгэх шийдвэрийг аймгийн засаг дарга гаргажээ.

Улс, аймгаас өгсөн чиглэлийн дагуу энэ жил нийтдээ 105.480 тн өвс тэжээл бэлтгэж, өмнөх жилийн 15 мянган боодол өнжмөл өвсийг  хэрэглэх төлөвлөгөөтэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар  27 сумаас ирүүлсэн хоёр хоногийн өмнөх мэдээгээр 4684.4 тн хадлан,66 тн үйлдвэрийн, 43.7 тн гар тэжээл тус бүр бэлтгээд байгаа аж. Өвлийн бэлтгэлийг ирэх сарын 1-ны дотор дуусгах чиг байгаа учир аймгий засаг дарга дахин захирамжилж, хөдөлмөрийн  насны иргэн бүр 25 тн өвс бэлтгэж, харъяа засаг захиргаандаа тушаахыг даалгаад байна. Туршлагатай малчин, цаг уурчдын үзэж буйгаар бичин жилийн өвөл нэлээд хатуу ширүүн болж магадгүй тул 5 сая орчим малыг онд мэнд оруулахаар хичээн  ажиллаж байна.  

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд