Монгол, Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан тоглолт болов

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 23:01:32

Төв аймгийн Зуунмод хотын иргэд Монгол, Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан  урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Зуунмод суманд анх удаа болж буй уг тоглолтонд Солонгосын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Соёл найрамдлын нийгэмлэгийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Солонгосын талаас үндэсний хөгжимт бүжгийн Жэжү, окарина үлээвэр хөгжмийн Мөрөөдлийн окарина, төгөлдөр хуурч Чой нам сү, ардын бүжгийн “Тэнгэрийн мод” болон “Нөхөрлөл” найрал хөгжмийн хамтлаг Зуунмодчуудад мэндчилгээ дэвшүүллээ. Харин манайхаас сурагч Д.Доржцэрэн, хуурч Г.Анхбаяр,бүжигчин Э.Хонгорзул,  дуучин Ж.Эрдэнэ-Чулуун нар үндэсний язгуур урлагийн дээжээс толилуулсан юм. Энэ тоглолтыг зохион байгуулснаар хоёр орны иргэд бие биетэйгээ илүү ойртон дотносож,  нийгмийн хамгааллын асуудалд харилцан туршлага судлах ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байна.БНСУ-ын соёл найрамдлын нийгэмлэг манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой 13 жилийн өмнөөс хамтран ажилласан бөгөөд тэр цагаас  хойш ийнхүү долоо дахь удаагаа хамтарсан тоглолтоо  хийж байгаа юм.Хөгжлийн бэрхшээлтэй иргэд юу хийж, юу  бүтээж чаддагийг бэлхэнээ  харуулж чадсан баг бүрэлдэхүүн энэ сарын 13-нд Улиастай хотын  үзэгч, сонсогчдыг зорих юм байна.  


Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд