Үндсэн хууль батлалцсан ахмадуудыг хүлээн авч уузлав

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-01-11 13:59:16
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 13-нд тохиох шинэ Үндсэн хууль баталсаны өдрийг угтаж Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн ахмад депутатуудыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын анхны Үндсэн хуулийг 1924 он баталсан бөгөөд түүнээс хойш 1940, 1960, 1992 онд шинэчилсэн юм. Үүнээс 1992 оных нь Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялсантай холбоотойгоор зарим өөрчлөлт хийсэнээрээ онцлог юм. Энэ түүхэн үйл явдалд Эрдэнэт хотоос Д.Тогооч, н.Рэнцэннацаг, Ц.Элбэгдорж, Ж.Барамсай, Д.Ганболд нар оролцсон юм. Тэгвэл эдгээр  депутатуудын төлөөлөлтэй аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн уулзаж хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ санал, бодлыг нь сонслоо. Ахмад төлөөлөгчид хэлэхдээ, юуны өмнө 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 7 заалтыг хасах нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ